Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутныг шалгаруулна
Үйл явдал
/
2023-04-16

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар болжээ. 

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 оны  жагсаалтын эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагчид хамрагдах аж. 

Журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгох юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.