SDY- холбооны залуучууд тарьсан модоо усалж 21 аймаг 330 сумдын иргэдийг модоо услахыг уриаллаа
Үйл явдал
/
2023-04-16

Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүхийн  санаачлан хэрэгжүүлсэн "ТЭРБУМ МОД" төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 17 сая мод тарьж ургуулжээ. Уг төслийн хүрээнд МАН-ын дэргэдэх “Социал демократ монголын залуучуудын холбоо” –ноос санаачлан “МОДДОО УСАЛЪЯ” нөлөөллийн аяныг 2023.04.15-5.10-ны хооронд зохион байгуулж байна. Аяны үйл  ажиллагаанд  "SDY"  холбооны Ерөнхийлөгч Н.Учрал болон SDY-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан нар оролцож үг хэлж өмнөх онд тарьсан холбооны нэрэмжит төгөл дэх моддоо усаллаа.

 

"SDY" холбооны Ерөнхийлөгч Н.Учрал “МОДДОО УСАЛЪЯ” ногоон хөгжил тэрбум мод төслийн арга хэмжээг дэмжиж цаашид модоо хайрлаж, үржүүлж олон мод тарьж улс эх орноо эко ногоон болгохын төлөө хамтдаа зүтгэе" гэж хэллээ.“Социал демократ монголын залуучуудын холбоо “-ны залуучууд болон уг үйл ажиллагаанд оролцож мөн 110 байгууллагын залуучууд хүрэлцэн ирж мод усаллаа. Нийт  10 мянган мод тариад арчилж ургуулахад 8000 мод нь ургадаг гэсэн статистик судалгаа байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.