ҮЙЛ ЯВДАЛ: Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг танилцуулна
Үйл явдал
/
2023-04-17

Төрийн ордонд:

09.300 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

14.00 цагт: Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.

14.00-16.00 цагт: Засгийн газрын XI байр, 1-р давхар, Терийн албаны зөвлөлийн "Инноваци" танхимд: ХЭҮК Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг танилцуулах "Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт" уулзалт болно. Уулзалтыг Хэвлэлийн хүрээлэн, МСНЭ, ХЭҮК, Юнескогийн Монголын Үндэсний комисс, Хэвлэлийн зөвлөл, Эмнести интернэшнл, Глоб интернэшнл” ТББ зохон байгуулж байна. Утас: 9111-8403, 9902-8438.

Хотын стандарт, хяналтын газраас

13.00 цагт: Баянгол дүүргийн ЗДТГ-т, 

15.00 цагт: Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т хотын стандартын хэрэгжилтийг танилцуулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих  ээлжит уулзалтыг зохион байгуулна. Уулзалтаар Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, арга хэмжээний зохион байгуулалт, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, арга зүйг өгч байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.159.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.