Ш.МӨНХЦОГ: Компанийн түүхийг бүтээлцэх завшаан тохиолдсонд би баярладаг
Үйл явдал
/
2023-04-18
“Тавантолгой түлш” ХХК-ийн Бүтээгдэхүүн түгээлтийн хэлтсийн дарга
Тавантолгой түлш компанийн анхдагчдын нэг болж түүхийг эхнээс нь бичилцсэндээ би баяртай байдаг. Мэргэжилтнээс эхлээд Бүтээгдэхүүн түгээлтийн хэлтсийн дарга гээд хариуцлагатай ажлыг хийж байна.
Намайг анх ажилд ороход Тавантолгой түлш компани цаасан дээр байлаа. Бидний урд хийх ёстой ажил, хүлээх ёстой үүрэг хариуцлагаас өөр гарт баригдах зүйл байсангүй. Харин одоо сайжруулсан шахмал түлшний гурван үйлдвэртэй, 2,700 гаруй ажилтантай том байгууллага болсон байна. Хамгийн гол нь Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээг халж чадсан нь манай хамт олны өнгөрсөн таван жилийн хамтын амжилт юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.