PUBGM төрлийн STALWART ESPORTS баг Зүүн Азийн мэргэжлийн лигт хоёр дахь удаагаа түрүүллээ
Үйл явдал
/
2023-04-18

PUBGM төрлийн Зүүн Азийн мэргэжлийн лигийн аварга шалгаруулах тэмцээний зургаадугаар улирлын тоглолтууд өндөрлөлөө.

Манай улсын Stalwart esports баг тус бүсийн мэргэжлийн лигт хоёр дахь удаагаа түрүүллээ. Монголын NB esports хоёрдугаар, 4 Merical vibes гуравдугаар, Mabatex зургаадугаар, IHC esports наймдугаар байрт тус шалгарсан амжилттайгаар мэргэжлийн лигийн 2023 оны хаврын улирлыг дуусгасан байна.

Stalwart esports багийн тоглогч А.Бүрэнбаяр буюу TOP тус мэргэжлийн лигийн үнэ цэнтэй тоглогчоор хоёр дахь удаагаа шалгарлаа.

Манай улсаас найман баг мэргэжлийн лигт өрсөлдсөн бөгөөд аваргын шатанд долоон баг оролцож, дараагийн тэмцээн буюу Зүүн Азийн аваргад оролцох эрхийг таван баг авлаа.

Тус лигийн эхний 12 байрт шалгарсан багууд Пакистан улсын мэргэжлийн лигийн найман багтай Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөх бөгөөд түрүүлсэн баг нь зуны дэлхийн аварга буюу "PMWI"-д оролцох эрхийг авах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.