Хан-Уул дүүрэгт 580 айлын орон сууцны шав тавигдлаа
Үйл явдал
/
2023-04-18
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 34,35 дугаар байрнууд 1962 онд ашиглалтад орсон бөгөөд нийт 96 айл өрх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байсан. Тодруулбал 2014 онд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, дахин төлөвлөлт хийхээр нийт 26 удаа сонгон шалгаруулалт зарлаж компани орж ирээгүй бөгөөд энэ жил дахин төлөвлөлтийн гүйцэтгэгчээр "Мөнх ариун булаг" ХХК шалгарч 580 айлын 4 блок шинэ барилгын шавийг өнөөдөр тавилаа.
 НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж. АЛДАРЖАВХЛАН: Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй нурах эрсдэлтэй нь тогтоогдсон, хүн амьдрах нөхцөлгүй болоод байсан. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд улс, нийслэл, дүүргийн холбогдох албаны төлөөлөгчид хамтран санал санаачилга гарган ажилласны үр дүнд өнөөдөр 96 айлын 400 гаруй оршин суугчид ирэх онд шинэ байртай болох барилгын шав тавигдаж байгаад баяртай байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.251.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.