Б.Цасанчимэг: Маргаашнаас цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
Үйл явдал
/
2023-04-18

Маргаашаас баруун аймгуудад болох үзэгдэл нь цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдахаар байна. Энэ үеэр салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давна. Шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, 1,000 метрээс дотогш болно. Түүнчлэн маргааш баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Температурын хувьд өмнөх хоногоосоо 10-15 градусаар эрс хүйтрэнэ

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.65.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.