Ерөнхийлөгчийн дүү У.ОТГОНБАЯР Сүхбаатар аймгийн МАН-ын хороог удирдаж 2024 онд гишүүн болохоор зэхэж байна!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-20

Сүхбаатар аймгийн МАН-ын хороог Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр удирдаж сонгуульд орох аж. Олон жил УЛААН гишүүнийг сонгож УЛААНТАЖ байснаа 2020 оны сонгуулиар Ж.Батсуурь, Н.Ганибал нар УИХ-ын гишүүн болж бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн 50-с илүү хувийг нь илээж байна. УИХ-аар дараагийн сонгуулийг хэрхэн зохион байгуулах, хэн хэн яам оролцох, улстөрийн намууд хэрхэх талаар ярилцаж байгаа энэ үед Сүхбаатар аймгийн МАН-ын хороо үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлжээ.

Тус аймгийн МАН-ын хорооны даргаар томилогдсон Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ нь Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байсан учир намын даргаас нь түдгэлзүүлсэн.

Түүний эзгүйд Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ухнаагийн ОТГОБАЯР намын хороогоо удирдаж буй сурагтай. Тэрбээр сонгуулийн болон улстөрийн намын тухай хууль хэрхэн батлагдахаас шалтгаалан аймгийнхаа намын хороог удирдан улстөрийн сонгуульд оролцохоор бэлтгэл ажлаа базаагаад байгаа.

2021 онд ахыгаа Ерөнхийлөгч болсоны дараа төрийн ажлаа хүлээлгэн өгсөн тэрбээр нутгийн зөвлөлийн ажилдаа шамдан ихэд хичээж, 2022 оны 80 жилийн ойгоороо БУРХАН БАГШИЙН ХӨШӨӨГ сүндэрлүүлсэн нэгэн. Тэгвэл 2024 оны сонгуульд МАН-ын багийг удирдан орохоор МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нартай зөвшилцжээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.182.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.