Гишүүн асан Ж.МӨНХБАТ нүүрсний ХУЛГАЙН ХЭРЭГТ тайлбар мэдүүлэг өгчээ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-20

Нүүрсний хэргээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулан, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эх орондоо ирж, улмаар мэдүүлэг өгчээ. Тэрбээр ээжийгээ эмчлүүлнэ гэх шалтгаанаар БНСУ-д сар орчим бүгж байгаад гурван хоногийн өмнө эх орондоо ирсэн байна.  

Тэрбээр өнөөдөр АТГ-т өөрийн биеэр очиж, тайлбар мэдүүлэг өгсөн байна. Энэ тухайгаа “УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа. Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан тайлбар хийв.

Түүнийг АТГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл ангиар буруутган шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.174.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.