Авга ах нар нь 13 настай дүүгээ 3 жилийн турш хүчирхийлжээ
Үйл явдал
/
2023-04-20

Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ихэвчлэн ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг, тиймээс гэмт хэрэг ил болж, хэрэгтэн хариуцлага хүлээх нь ховор, нууцлагдмал байдаг талаар хуулийн байгууллага болоод хүүхэд хамгааллын чиглэлийн байгууллагаас мэдээлж, анхааруулсаар ирсэн.

Тэгвэл Хан-Уул дүүрэгт оршин суух 13 настай охиныг авга ах нар нь урт хугацаанд эрхшээлдээ байлгаж, тогтмол бэлгийн харьцаанд орж байсан гэх хэргийг хуулийн байгууллагын мөрдөгчид шалгаж эхэлжээ.

Хохирогч охин өдгөө 13 настай бөгөөд охины авга ах болох Архангай аймагт оршин суух 20 настай Б, 19 настай Д нар 2016 оноос хойш хүчиндэж, байнгын бэлгийн харьцаанд орж байсан нь урьдчилсан байдлаар хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдоод байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.