ЦАГ АГААР. Ихэнх нутгаар салхи, шороон шуургатай
Үйл явдал
/
2023-04-20
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

 Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй .  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -1 -6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  +10 +15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5 +10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3 +5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:   Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3 +5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0 +2 градус дулаан байна

05 цагт Улаанбаатарт: -5 градус дулаан, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.139.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.