ҮЙЛ ЯВДАЛ: “Хогны хувьсгал-2023” олон нийтэд зориулсан экспо зохион байгуулна
Үйл явдал
/
2023-04-20

“Блю Скай” зочид буудалд

08:30 цагт Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл өөрчлөлтийг хэлэлцэх "Намуудын амлалт ба Эрх зүйн шинэчлэл" сэдэвт өглөөний уулзалт болно. 

Яармаг дахь нийслэлийн Захиргааны байранд

09.00-17.30 цагт “Шинэ сэргэлт- Улаанбаатар эдийн засаг, хамтын ажллагаа-2023” олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн чуулган болно. Энэ үеэр “City of Nomads” платформыг нээнэ.

Д.Сүхбаатарын талбайд

09:00 цагт Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ноос боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг хамтын хэлэлцээрт заасны дагуу 30-50 хувь нэмэгдүүлэх талаар зохион байгуулж буй цуглаан үргэлжилнэ. 

С.Зориг агсны хөшөөний дэргэд 

09:30 цагт Ардчилсан намын удирдлага С.Эрдэнэ, Л.Гантөмөр болон намын нийт бүрэлдэхүүн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.

Туушин зочид буудалд

09:30-13:30 цагт “Уур амьсгалын эрсдэлтэй нөхцөлд амьдрахуй: Өвлийн эрс тэс үзэгдлийн нөлөөлөл, хөдөөгийн айл өрхүүдийн дасан зохицох чадавхын талаарх шинжлэх ухаанд суурилсан үр дүн” сэдэвт хурал болно.

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд

11:00 цагт “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” ТББ-аас Европын холбооны төслийн дэмжлэгээр БОАЖЯ, Чингэлтэй дүүргийн тамгын газартай хамтран “Хогны хувьсгал-2023” олон нийтэд зориулсан экспо зохион байгуулна.

"Шонхор тауэрт"

11:30 цагт Ардчилсан намын удирдлагууд хамтын ажиллагаа, ойлголцлын уулзалт “МЭДЭГДЭЛ” хийнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.