Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ын гишүүдийн тоог НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ
Үйл явдал
/
2023-04-21

Өнгөрсөн 8 дугаар сард УИХ-с Засгийн газарт чиглэл өгсөн. Үүний дагуу Засгийн газраас энэ сарын сүүлээр хуулийн төслийг өргөн барина. УИХ ирэх 5 дугаар сард хэлэлцэх байх. Сонгуулийг наашлуулах тухай асуудал огт яригдаагүй. Монгол Улс Үндсэн хуультай улс. Хуулийнхаа дагуу л явагдана. 

УИХ дээр Ажлын хэсгийг би ахалж байна. Юуны түрүүнд сонгуулийн тогтолцоог холимог байна гэдэг дээр намууд нэгдсэн. Харин тоон дээр наана, цаанатай асуудал бий. Гэхдээ эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байж дараа нь Сонгуулийн хуулийг хэлэлцэх байх. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлага байна уу гэвэл байна. Харин 152 байх эсхийг УИХ сайтар хэлэлцэх ёстой. Ердийн хууль биш учир заавал намуудтай зөвшилцөнө. Дараа нь иргэдийн саналыг сонсоно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.