ҮЙЛ ЯВДАЛ: Авто ослоос болж хохирсон иргэн мэдээлэл хийнэ
Үйл явдал
/
2023-04-21

09.30-16.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Уул уурхайн цахим шилжилт ба ирээдүй” сэдэвт уулзалт болж “Хиймэл оюун ухаан уул уурхайн салбарт” илтгэл хэлэлцүүлнэ. Энэ үеэр Австрали улсаас ШУТИС-д уул уурхайн программ хангамж гардуулна.

09:30 цагт: МҮЭ-ийн холбооны харьяа Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууулийн 30 жилийн ой угтсан бүх төгсөгчдийн чуулга уулзалт болно. Утас: 9914-9240, 9511-5380.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

12:00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт олон улсын сургалт хэлэлцүүлэг болно. Утас: 9906-7085.

14.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Авто ослоос болж хохирсон иргэн Н мэдээлэл хийнэ. Ослын улмаас хөдөлмөрийн бүрэн чадвараа алдаж хөл гаргүй болсон, мөн 9 настай хүүгээ алдсан тэрбээр хуулийн байгууллага болон хохироосон этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 8826-8001.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.208.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.