"Эрдэмтранс" ХХК-ийн ажилчид Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарыг огцрохыг шаардлаа!!!
Үйл явдал
/
2023-04-22
Улаанбаатар хотын нийтийн тээврийн 106 чиглэлд 1000 орчим автобус үйлчилгээнд явдаг. Хотын автозамын түгжрэлд Засгийн газрын зүгээс онцгой анхаарч нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ гэж Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон. 2023 ОНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ЦОГЦООР НЬ ШИНЭЧИЛНЭ гэсэн ч 100 орчим ХЯТАД АВТОБУС орж ирснээс өөр гавьяа байгуулсангүй. Хэдийгээр ПАРК ШИНЭЧЛЭЛТ хийсэн ч  ТҮГЖРЭЛЭЭС ШАЛТГААЛАН нэг талдаа бөөгнөрч гацалт үүссэнээс ИРГЭД, жолооч нарын дунд зөрчил үүсэж, иргэдэд хүндрэл, хүлээлт үүсгэсэн хэвээр байгаа юм.

Нийтийн тээврийн хүрэлцээ, хангамж, аюулгүй байдлын талаар иргэдийн байр суурийг тодрууллаа

Иргэн:Нийтийн тээврийн хүрэлцээ урьд өмнө нь хүлээдэг байснаа бодоход харьцангуй гайгүй болсон байна.

Иргэн:Автобусны хүрэлцээг бага байна. Зарим хэсэгтээ хоёроос гурван автобус явах жишээний. Хүйтэн үед автобус удаан хүлээсэнээс бага насны хүүхдүүд даарч ханиад хүрэх эрсдэл гарсан.  

Иргэн: Хүрэлцээ ер нь гайгүй байгаа шүү.

Иргэн: Одоо ер нь гайгүй болчихсон

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Эрдэмтранс” ХХК-ийн жолооч нар дараах байр суурийг илэрхийллээ.

Нийтийн тээврийн хүртээмж, хангалтгүй байгааг илэрхийлж жолооч нар салбарын даргаа огцрохыг шаардан нийтийн тээврийн хэрэгсэлийн урд хэсэгт баннер зүүж үйлчилгээнд оролцсон “Эрдэмтранс” ХХК-ийн нийтийн тээврийн автобусны жолооч нар болон тус компанийн гүйцэтгэл захирал Ө.Очироотой уулзаж ярилцлаа!!!

Манайх нийтийн тээвэрт хамгийн олон автобус явуулдаг. Тулгамдаж буй олон  асуудлан байна. Манай компанийн зүгээс нэгдүгээр сард автобусныхаа тоог нэмэгдүүлье, нөөц бололцоо, шаардлагатай бүх зүйлс нь бэлэн байна гэдгээ Нийслэлийн нийтийн тээврийн газарт хүсэлт гаргасан ч өнөөг хүртэл шийдсэнгүй. Буруу шийдвэр гаргаж иргэдийг улам бухимдуулж байна. Чиглэл давхцуулсан нь ямар ч үр ашиггүй шийдвэр болсон. Татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд зарцуулж байна. Богино эргэлт хийх шийдлийг зөвхөн манай автобуснуудад туршиж байгаа нь үйлчилгээ чигрэгдэлгүй, түргэн шуурхай хүрэх боломжийг хаасан, нэг үгээр хэлбэл хаан боогдуулсан үйлдэл гэж бид харж байгаа. Богино эргэлттэй болсноор урт чиглэлээр явдаг байсан 16 автобусыг найм, наймаар нь хуваагаад богино эрээс хийлгэх нь иргэдэд хүндрэлтэй. Замын түгжрэлээ шийдэж чадаагүй байж ийм шийдвэр гаргаж байгаа нь мэргэжлийн бус хүний дарга нартаа таалагдах гэсэн л үйлдэл юм. Удаа дараа мэргэжлийн бус шийдвэр гаргаж байгаа учраас бид Нийслэлийн нийтийн тээврийн даргыг огцрохыг шаардаж байна” гэлээ.

“Эрдэмтранс ХХК”-ийн жолооч нарын төлөөлөл

"Эрдэмтранс" ХХК-ийн жолооч: Нийтийн тээвэр маань Нийслэл хотод хангалттай үйлчилгээ үзүүлэхгүй байна. Хүртээмж тааруу, үйлчилгээний чанар стандартыг сайжруулна л гээд байгаа тодорхой хэмжээнд иргэд, зорчигчийн сэтгэлд хүрч чадах үйлчилгээ байхгүй байгаад байна. Энэ салбарыг хариуцсан албан тушаалтнууд тодорхой хэмжээнд ажил үүргээ үр бүтээмжтэй хийж чадахгүй байгаатай холбоотой юм болов уу даа.

“Эрдэмтранс ХХК”-ийн жолооч: Хүндрэлтэй асуудлуудыг тоочоод байвал зөндөө байна. Энэ тэнд очоод гацаад зогсчихдог. Тэгэхээр автобус ирэхгүй хүмүүс чинь бөөн уур гацаа, түгжрэлийг янзалчихвал болох гээд байна.

Эрдэмтранс ХХК-ийн жолооч: Түгжрээнд дунд нэг талдаа овоорчихоор жигд явж чадахгүй байна.

БИД ЭРГЭН СУРВАЛЖЛАХ БОЛНО...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.195.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.