Монгол улсыг зорин ирдэг Солонгос жуулчдын хөтөч компаниудын төлөөллүүдэд говь нутгийг сурталчлан таниулах сургалт аялал зохион байгууллаа
Үйл явдал
/
2023-04-24

Сүүлийн жилүүдэд Монгол улс, тэр дундаа манай говь нутгийг зорин ирэх Солонгос жуулчдын тоо ихээр нэмэгдэж байна. Цар тахлын улмаас зогсонги байдалд байсан аялал жуулчлалын салбарыг сэргээх, гаднаас орж ирэх эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгаас бодлогын ажлуудыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймгийн БОАЖГ-аас, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, “Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо”-той хамтран аялал жуулчлалын маршрутад ороогүй ч аялагчдын сонирхлыг татахуйц говийн байгалийн цогцолборт, түүхт газрууд болон Даланзадгад хоттой танилцах аялал, сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Солонгос улсаас жуулчдыг авч ирдэг оператор компаниудын төлөөллүүд хамрагдаж, цаашид шинээр маршрутад оруулж болохуйц олон шинэ санаа мэдээлэл авсан гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.