Хан-Уул дүүргийн хөнгөн атлетикийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн зохион байуулагдлаа
Үйл явдал
/
2023-04-25
Монголын хүүхдийн спортын VII наадмын анхан шатны тэмцээн болох Хан-Уул дүүргийн Хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 04 дүгээр сарын 21- ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн талбайд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд ХУД-ийн Ерөнхий Боловсролын 16 сургуулийн 120 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж алт, мөнгө,хүрэл медалийн эзэд боллоо.
Тэмцээний нэгдсэн дүнгээр:
I байрт Оюунгэрэл багштай 7-р сургууль
II байрт Г.Цэрэнпэлжээхүү багштай 130-р сургууль
III байрт Заяа багштай 15-р дунд сургууль тус тус шалгарлаа.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон багш дасгалжуулагч, сурагчдадаа талархал илэрхийлье.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.60.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.