ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай
Үйл явдал
/
2023-04-25
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар +2 +7 градус, Алтайн өвөр говь орчмоор +18 +23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +13 +18 градус, бусад нутгаар +8 +13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +11 +13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +10 +12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +9 +11 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -5 градус хүйтэн, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.244.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.