Гэр хороолол дундуур ЗУРГААН ЭГНЭЭТЭЙ АНХНЫ АВТОЗАМ тавих ажил эхэллээ
Үйл явдал
/
2023-04-25
Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийг Гэмтлийн эмнэлгийн авто замтай холбох гүүрэн байгууламжтай 3,6 км авто замын ажил эхэлсэнтэй холбогдуулан газар дээр нь өнөөдөр ажиллалаа. Авто зам тавихад 289 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 34 нэгж талбар чөлөөлөгдөөгүй үлдсэн. Тиймээс газраа чөлөөлөөгүй айл, өрхүүд бидний ажлыг хүндэтгэн нэгж талбараа яаралтай чөлөөлж өгөхийг хүсэж байна.
Тус автозам гэр хорооллын 6, 23, 30 ,31, 37, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бөгөөд зургаан эгнээтэйгээр хийгдэж байгаагаараа онцлог юм. Гэр хороолол дундах зургаан эгнээтэй авто замыг 2024 оны 6 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.