УУХҮ-ийн дэд сайд О.Цэндсүрэн бүгд найрамдах тува улсын “ТЕХМАШСЕРВИС” ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2023-04-26
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн Бүгд Найрамдах Тува Улсын Гадаад эдийн засгийн харилцааны агентлагийн төлөөлөл болох "Русэлпром" “Техмашсервис”, "Прогресс" ХК-ийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын гол зорилго нь Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс хоорондын гадаад худалдааны үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Тува Улсаас Монгол Улс руу нийлүүлэх үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын түүхий эд болох азотын бордоо болон тэсэлгээний хэрэгслийг нийлүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улс нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын түүхий эд болох азотын бордоо болон тэсэлгээний хэрэгслийн худалдан авалтын 80 орчим хувийг ОХУ-ын үйлдвэр, нийлүүлэгчдээс импортолж байна

Уулзалтад яамыг төлөөлж уулзалтад дэд сайд О.Цэндсүрэн, Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дэд бүтцийн хэлтсийн дарга С.Сүхбат, ахлах шинжээч Д.Отгонбаяр, Уул уурхайн бодлогын газрын ахлах шинжээч Б.Дашбал, Тува улсаас  “Техмашсервис” ХК-ийн ерөнхий захирал Тарабанов Игорь Васильевич, Ерөнхий захирлын орлогч Романов Александр Владимирович, Хөрөнгө оруулалтын төслийн газрын дарга Аброськин Павел Николаевич, “Сириус” ХХК-ийн ерөнхий захирал Сарыглар Вячеслав Борбак-оолович, “Русэлпром” төрийн өмчит концерний Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч, Тува Улсын гадаад харилцааны агентлагийн мэргэжилтэн  Монгуш Монге Аракчаевич, “Прогресс” ХХК-ийн ерөнхий захирлын орлогч  Вячеслав Викторович Рау нар оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.135.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.