“ЦАГ ГАРГАЯ” нийтийн биеийн тамирын арга хэмжээний хүрээнд зарим спортын төрлөөр үнэ төлбөргүй хичээллэх боломжтой
Үйл явдал
/
2023-04-26
 
“ЦАГ ГАРГАЯ” нийтийн биеийн тамирын арга хэмжээний хүрээнд иргэд кардио, иога, спиннинг, аэробик, усан сэлэлтээр үнэ төлбөргүй хичээллэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, Аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдлыг ойлгуулах, мэдлэг мэдээлэл олгох, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хийснээр халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж амьдралын чанарыг сайжруулах зорилго бүхий “Цаг гаргая” бүх нийтийн биеийн тамирын арга хэмжээг эхлүүлэн өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо. Ийнхүү 15.000.000 төгрөгийн шагналын сантай уралдаандаа, сумдууд болон төрийн төрийн бас байгууллагууд, иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
- Өглөөний дасгалыг Спорт цогцолборын заал, Спортын төрөлжсөн сургалттай 7-р сургуулийн заал, 4 дүгээр сургуулийн заалнуудад зохион байгуулна.
- Долоо хоногийн бүрийн Лхагва, Баасан гаригуудын өглөө 06:00 – 07:30 цагийн хооронд өглөөний дасгалыг хийнэ. “Цаг гаргая” нийтийн биеийн тамирын аян 2023.06.24 хүртэл 2 сар үргэлжилнэ.
- Аяны хугацаанд өглөөний дасгал хөдөлгөөнийг 3 зааланд иог, фитнесийн мэргэжлийн 16 багш удирдан явуулна.
- 5 сарын 1-7-ны хооронд 7 хоногийн хугацаанд улс орон даяар “Цахим гүйлт 2023” уралдаан эхэлнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.189.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.