“Өргөө-1” автобусны буудлаас Е-Март хүртэлх явган зам дагуу байршуулсан ТҮЦ-нүүдийг нүүлгэн шилжүүллээ
Үйл явдал
/
2023-04-26

Баянгол дүүргийн 13-р хороо, Б.Энэбишийн өргөн чөлөө дагуу түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд шулуун коридор бүхий дугуйн болон явган хүний зам засвар шинэчлэлийн ажлыг хийж буй. 

Дүүргийн Засаг даргын “Зөрчил арилгах арга хэмжээ авах тухай” А/147 дугаар захирамжийн хүрээнд “Өргөө-1” автобусны буудлаас Е-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх явган зам дагуу байршуулсан 23 түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Дээрх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчид болон Хороодын Засаг дарга Ажлын албаныхан хамтран зохион байгуулсан байна. 

Мөн ТҮЦ нүүлгэсний дараа тухайн байршлуудад “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгчид цэвэрлэгээ хийжээ. Мөн  тасалсан цахилгаан утасны аюулгүй байдлыг хангах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 13-р хорооны Ажлын алба, олон нийтийн байцаагчид хариуцан ажилласан болохыг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.101.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.