Бага насны ГУРВАН ХҮҮХЭД БАЙШИН шатаасан хэрэг гарлаа
Үйл явдал
/
2023-04-26
Бага насны гурван хүүхэд гал тавьж байшин шатаасан хэрэг гарсан байна. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 15:55 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хоёрдугаар багт "Байшин шатаж байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Сайхан сумын иргэн "Ч"-ийн эзэмшлийн хүн амьдардаггүй байшинд тус суманд оршин суудаг долоон настай гурван хүүхэд гал тавьсан нь тогтоогджээ. 

Уг үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.192.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.