БЗД: Кёнбүк хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Волейболын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Үйл явдал
/
2023-04-26
Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл, БНСУ-ын Кёнбүк хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Волейболын холбоо цаашид хамтран ажиллахаар болж, өнөөдөр санамж бичиг байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн дарга бөгөөд Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга бөгөөд Амжилтын гэгээн од ТББ-ын тэргүүн Б.Мөнххишиг, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн, Кён Буг хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Волейболын холбооны ерөнхийлөгч Юо Жүн Мо, гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Ли Кё Ин болон тус багийн ахлагч тамирчид оролцож байна.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар цаашид хоёр улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, тодорхой ажлуудыг хамтран зохион байгуулж ажиллах юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.253.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.