“Korean Cultur festival” Солонгосын соёлын өдөрлөг болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-27

Монгол, Солонгосын оюутан залуучуудын хамтарсан найрамдалт соёлын харилцааг тогтоох “Korean culture festival”  2023 оны 05-р сарын 4-5 ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. К.конект нь Ази, Африк, Европ тив болон дэлхий даяар Солонгос улсын соёл хөгжлийг сонирхдог залуучуудад онцгой сонирхолтой хөгжлийн контентуудыг зориулан зохион байгуулж аз жаргалтай амьдрах аргыг зааж сургаж мөрөөдлийг суулгаж өгдөг Глобал гадаад харилцааны төрийн бус байгууллага юм. 2020 оноос эхлэн онлайн платформ болох ZOOM-ээр “Korean class” хөтөлбөрийг амжилттай явуулж цаг хугацаа орон зайг хязгаарлахгүйгээр Солонгос улсын соёлыг дэлгэрүүлж сэтгэлийн боловсролыг дэлхий даяар түгээж, залуучуудыг нөхөрлүүлж харилцан хамтран өсч хөгжих боломжийг нээж өгсөөр ирсэн. Энэ удаад 5 дахь улирлын үйл ажиллагааг дэлхийн олон улс орны залуучуудад амжилттай явуулж байна. Монгол улсаас 200 гаруй сурагчид Korean class хөтөлбөрийн 5-р ээлжинд хамрагдаж Солонгос улсын соёлын онцгой хөтөлбөрүүд, мөн амьдралыг өөрчлөгч шинэ хөдөлгөгч хүч болдог сэтгэлийн боловсролыг суралцаж амьдралаа өөрчилж байна.

2023 оныг Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан Korean class хөтөлбөрт сургалтын төгсөлтийн ёслолыг Монгол Солонгос залуучууд хамтран Улаанбаатар хотод тэмдэглэх юм. Энэ өдрүүдэд Солонгосын алдарт K-поп бужиг дуу хөгжим, мюзикл тоглолт, Солонгосын соёлыг түгээж үзэсгэлэн, хагас зуун жилийн дотор Солонгос улсыг гайхалтайгаар хөгжүүлж өөрчилсөн сэтгэлийн боловсролын лекц сургалт болон аз жаргалыг төрүүлэх онцгой сонирхолтой үзүүлбэрүүд болно. 2023 оны 05-р сарын 4-ний Пүрэв гарагт 12:00 цагаас 13:40 хүртэл Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн 1 дүгээр байрын 2 давхарт Солонгосын үндэсний хувцас “Ханбуг” өмсөх, Далгона хийх, үндэсний тоглоом тоглох зэрэг Солонгосын соёлыг сонирхуулсан үзэсгэлэн болно. Үдээс хойш 14 цагт Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн соёл урлагийн зааланд оюутнуудад зориулсан Korea Culture Festival үргэлжлэнэ. Орой 19 цагт Монголын Хүүхдийн Ордонд Улаанбаатар хотын иргэдэд зориулсан урлагийн тоглолт, сэтгэлийн боловсролын лекц, үзэсгэлэн болно. Тоглолтыг үзэхийг сонирхсон бүх хүмүүс үнэ төлбөргүй оролцоно.

5 дугаар сарын 5, Баасан гарагт 12 цагт Этүгэн Анагаах Ухааны Их Сургуулийн 4 дүгээр байранд Солонгосын соёлын үзэсгэлэн нээгдэж, үдээс хойш 14 цагаас Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд Festival болно. Төгсгөлд нь Korean class сургалтын 5-р ээлжийн төгсөгчид болон Korea Culture Festival-ын сайн дурын ажилтны төгсөлтийн ёслолын ажиллагаа болно. Энэхүү үйл ажиллагааг Солонгосын соёлын институт,  Монгол дахь Олон Улсын Сэтгэлийн Боловсролын Төв хариуцан зохион байгуулна. Улаанбаатар хот болон Олон Улсын Залуучуудын Нийгэмлэгийн Сөүл дахь салбараас ивээн тэтгэж байгаа бөгөөд Солонгос улсаас 60, Монгол улсаас 150 сайн дурын ажилтнууд хамтран оролцоно.  Эрхэм хүндэт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Олон улсын Сэтгэлийн боловсролын төв

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.162.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.