Ногоон бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Үйл явдал
/
2023-04-30

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Хүрхээн аманд гал гарч байна гэсэн дуудлагыг 12:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14,63 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн болон Скай ресорт баазын 20 ажилтан хамтран  1 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 12:48 цагт цурамд нь оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Амралтын өдрүүдэд ногоон бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.78.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.