ӨВӨРХАНГАЙ аймаг газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд оршдог
Үйл явдал
/
2023-05-02
Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөртэй бүсэд тооцогддог. Баруунбаян-Улаан, Богд сумын заагаар орших Алтайн нуруу нь газар хөдлөлтийн идэвхитэй хагарлын систем юм.
-Энэ бүсэд 1998 оны 06-р сарын 15-ны өдөр голомтондоо 6-7 баллын хүчтэй, 5.6 магнитудын газар хөдлөлт болсон нь Улаанбаатар хотод 3-5 баллаар мэдрэгдэж байжээ.
- 2021 онд Богд суманд 3.8, Гучин - Ус суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөсөн бол 2022 онд Богд, Нарийнтээл суманд 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлсөн.
- Мөн 2023 он гарсаар Богд сумааас баруун урагш 27 километрийн зайд 4.9 магнитудын газар хөдлөлт болсон нь одоогоор хамгийн хүчтэйд тооцогдож байгаа юм.
- Улсын хэмжээнд газар хөдлөлтийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа ба 2023 он гарсаар 11033 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 болсон байна.
Иймд аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлөөс 2023 онд газар хөдлөлтийн үед эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр 4 бүлэг, 24 арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.210.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.