Эх орон, ард түмнээ батлан хамгаалагчдын дэрвэх туг, дээдлэх сүлд нь болсон эрхэм ГЕНЕРАЛУУД
Үйл явдал
/
2023-05-03
Эх орон, ард түмнээ батлан хамгаалагчдын дэрвэх туг, дээдлэх сүлд нь болсон эрхэм генералууд Та бүхэндээ идрийн золбоо, эр цэргийн хийморь, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе.
Монголчуудын цэргээ засах эрдэм ухаан дэлхийд зартай. Эзэн Богд Чингисийн суут жанжин Мухулай, Сүбээдэйгээс эхлээд жанжин Сүхбаатар, ардын Хатанбаатар Магсаржав, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, “парад” Ёндон гэх мэт эх орончид, генералуудын гавьяат үйлс, домогт амьдрал Монголын бахархал юм.
Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн "нууц" нь болсоор иржээ.
Монгол генералын яруу алдар ямагт бадрах болтугай!
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.