“Хүчээ нэгтгэе 2023” спортын бага наадам зохион байгууллаа
Үйл явдал
/
2023-05-03
Дундговь аймагт өнгөрөгч амралтын өдрүүдэд “Хүчээ нэгтгэе 2023” спортын бага наадам зохион байгуулагдлаа.
УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын санаачилгаар Дундговь аймгийн МАН-ын гишүүд дэмжигчдийн дунд зохион байгуулагдсан тус наадамд 15 сумын 500 гаруй иргэд спортын 5 төрөл 9 ангилалд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан байна.

УИХ-ын гишүүн С.Батболд тэмцээний нээлтийн арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөнийг өрнүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой тус бага наадмыг цаашид уламжлал болгон зохион байгуулах болсноо зарлав.

Мөн Дундговь аймгийн Мандалговь хотод баригдаж буй усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил ирэх онд ашиглалтад орж, Дундговь аймгийн иргэд, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, спортоор хичээллэх, эрүүл мэнддээ анхаарч, хөдөлгөөний дутагдал, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэж буйг онцоллоо.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Дундговь аймгийн МАН-ын дарга Ж.Мөнхчулуун нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

Тус тэмцээн сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, шагайн харваа гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж, багийн нэгдсэн дүнгээр Сайнцагаан,  Өндөршил, Эрдэнэдалай сумын баг тамирчид эхний байруудад шалгарчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.