“Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой ЭКО орчин бүрдүүлнэ
Үйл явдал
/
2023-05-03
“Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ
Өнөөдөр Налайх дүүрэгт МУ-ын Шадар сайд С.Амарсайхан ажиллаж МУ-д суугаа БНСУ-ын элчин сайд Ким Жунгү-тэй уулзлаа.
Уулзалтын зорилго нь КОЙКА-гаас Монгол улсад 2024 оноос шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийн талаар МУ-д суугаа БНСУ-ын элчин сайд Ким Жунгү, KOMIR-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Жон Сонү, нар МУ-ын Шадар сайд С.Амарсайхан-д төслийн талаарх мэдээлэл, төлөвлөлт, цаашдын чиг хандлагын талаар танилцуулан, хаагдсан уурхайн хуучин гүний олборлолтын хэсэг, газрын суултыг нүдээр үзэж, төслийн газрын талаар санал бодлоо солилцоо.
КОЙКА нь Монголын анхны аж үйлдвэржилт явагдсан Налайхын хаагдсан уурхайн бүсэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бүсийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулж чадах төслийг төлөвлөн, хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно гэдгийг Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү, KOMIR-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Жон Сонү, нар онцолж байсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.110.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.