"Бяцхан ГҮЕГ" хаана байна, тэнд ажил өрнөж, асуудал шийдвэрлэгдэнэ
Үйл явдал
/
2023-05-03
Та бүхэндээ "Бяцхан ГҮЕГ"-ийг танилцуулж байна. Баянзүрх дүүрэгт өрнөж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажилтай танилцаж, хүүхэд залуучууд бүх насныханд эерэг нөлөөллийг бий болгохоор "Бяцхан ГҮЕГ"-ийг бүтээж аяллыг нь эхлүүллээ.
Гүегийн хувьд ногоон байгууламж, ээлтэй орчин үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхээс эхлээд олон сайхан зан чанар, хүсэл мөрөөдөл, хоббитой. Тэрээр эхний аяллаа дүүргийн нэрэмжит спортын долоон төрөлт тэмцээнээс эхлүүллээ.
Цаашид манай удирдлагын багаас хийж хэрэгжүүлж буй томоохон нөлөөллийн ажлууд, тохижилт бүтээн байгуулалт, төслүүдэд өөрийн санал бодлоо тусгаж, иргэдийн санал хүсэлтийг авч дүүргийн "ЭЛЧ" болж ажиллах юм.
 
Баянзүрх дүүрэгт өрнөж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажилтай танилцаж, хүүхэд залуучуудад эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор Гүег миний бие аяллаа эхлүүлээд байна. Баянзүрх дүүргээ ногоон байгууламжаар дүүргэж, хүр бүрд ээлтэй орчин, нийгмийг бий болгох нь миний чин хүсэл юм.
Эхний аяллаа Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын долоон төрөлт тэмцээнээс эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэхүү тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд 4 дүгээр сарын 26-аас 30-ний хооронд болсон юм. Тэмцээн сагс, волейбол, ширээний теннис, боулинг, шатар, дартс, снукер билльярд гэсэн долоон төрлөөр явагдсан.
25 багийн 1100 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Цагдаагийн хоёрдугаар хэлтэс гутгаар байр, Амгалан амаржих газар дэд байрт шалгарсан бол нийлбэр дүнгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг тэргүүн байрыг эзэлж, шилжин явах цомын эзэн болсон. Тэмцээнд оролцсон тамирчдадаа дахин баяр хүргэе.
Цаашид Баянзүрх дүүргээр алхаж зугаалан, спортын бүхий л төрлөөр хичээллэж, музей үзэн, соёл урлагийн арга хэмжээнд хүүхэд залуучуудтайгаа хамт оролцож цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Хүндэтгэсэн: Гүег...
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.111.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.