Хүүхдэд нэгдүгээр ангиас нь гадаад хэл заах зөв үү?
Үйл явдал
/
2023-05-06
Гадаад хэлний үнэ цэнийг хэт мэдэрсэн эцэг эхчүүд хүүхдээ багаас нь “унаган” хэлтэй болгохоор зүтгэж, зарим нь бүр гадаад хэлний сургалттай цэцэрлэгээр дамжуулан, дээш ахиулан суралцуулдаг.

Харь хэлээр төрөлх хэл шигээ ярьж ойлголцож, өөрийгөө илэрхийлж чаддаг болно гэдэг бахархмаар зүйл. Бид гадаад хэл заавал сурах ёстой, “Хэлтэй бол хөлтэй” гэдэгтэй ч санал нийлдэг. Гэхдээ ямар ч хүүхэд эхлээд эх хэлээрээ зөв сайхан ярьж, найруулж зөв бичиж бүрэн сураад, төрөлх хэлээрээ бичигдсэн сайхан бүтээлүүдийг уншаад, өөрийн гэсэн бодол ухаан сууж, дүгнэлт хийх чадвар суусныхаа дараа гадаад хэлийг сурдаг бол монгол хэл, эх орноороо бахархах сэтгэл нь батжиж, харийг хэт шүтэн туйлшрах, эсвэл өөрсдийгөө хэт дөвийлгөх, эсрэгээр хэт “доош хийх” зэрэг үйлдэл гаргахгүй л байсан болов уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.251.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.