Ж.Батсуурь: АН-ын саналыг огт тусгалгүйгээр ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-06

Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орулуах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж улмаар анхны хэлэлцүүлгийг өрнүүлээд байна. Уг хуулийн төсөлд гишүүдийн тоог 152 болгох тухай саналыг тусгаад буй. Энэ талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудалд Ардчилсан нам нэлээд нухацтай хандаж Үндэсний бодлогын хороогоороо хэлэлцсэн. Шөнө дөл болтол хуралдаад таван бүлэг 18 заалт бүхий төслийг ажлын хэсэгт өгсөн ч манай намын төслөөс нэгийг нь ч тусгаагүй байна. Гишүүдийн тоог нэмэх нь чухал биш. Хамгийн гол нь тогтолцооны өөрчлөлтийг бид зөвшөөрч байгаа. Хольмог тогтолцоо манай улсад тохирно. Бид 1990 оноос хойш найман сонгууль явуулахдаа бүх тогтолцоог туршиж үзсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.42.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.