С.Ганбаатар: Үндсэн хууль өөрчлөхийг АРД НИЙТЭЭР ШИЙДЭХ ёстой!! Энэ бол сонгуулиас 10 дахин том асуудал
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-06

Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орулуах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж улмаар анхны хэлэлцүүлгийг өрнүүлээд байна. Уг хуулийн төсөлд гишүүдийн тоог 152 болгох тухай саналыг тусгаад буй. Энэ талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн  С.Ганбаатар: Үндсэн хуульд гар хүрэх эрх энэ 76-д байхгүй. Ард түмнээс асуух ёстой. Энэ 76 бол Үндсэн хуулийг ёсчлон батлах нь эрхтэй. Өөрчлөх эрхгүй гэдгийг дахин хэлье. Бид өөрсөддөө зориулсан хууль батлаж, дахин сонгогдож болохгүй. Би эхнээс л нь эсэргүүцсэн. Дараагийн УИХ-д боломж олгох хэрэгтэй. Энэ 76 гишүүн одоо байгаа Үндсэн хуулийн хүрээнд сонгогдсон учраас өөрчлөхөөр зэхэж буй хуулиараа дахин сонгогдож болохгүй!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.43.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.