СУРВАЛЖИЛГА: Умайн хүзүүний "ХОРТ ХАВДАР дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт ордог гэвэл та итгэх үү?
Үйл явдал
/
2023-05-30
Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?
 
Умай нь их бие, ёроол, хүзүү хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн хүзүү гэдэг. Энэ хүзүү хэсэгт үүссэн хортой хавдрыг умайн хүзүүний хорт хавдар гэнэ. Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт ордог бөгөөд умайн хүзүүний хорт хавдын тохиолдлын 80 хувь нь Ази болон Өмнөд Америк, Африк зэрэг хөгжиж буй орнуудад тохиолдож байна.
Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан

- Папиллом вирусБэлгийн хавьталтаар папиллом вирусийн халдвар авах нь гол шалтгаан болдог. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөний 97,7-иас илүү хувь нь маш аюултай папиллом вирусийн халдвар авсан байдаг гэсэн судалгаа байдаг.

- Нас: 20-оос доош насныханд тохиолдох нь тун ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг ба 50-аас дээш насныхан 75 хувь, 70-аас дээш насныхан 65 хувийн эрсдэлтэй юм.

- Өвчлөгсөд: Нийгэм эдийн засгийн хувьд бага орлоготой давхаргийнхан

  • Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, муу эмчилгээний тоног төхөөрөмж, хэвийн бус амьдралын хэвшил зэрэг нь гол хүчин зүйл болдог
  • Бэлгийн харьцаанд эрт орох, бэлгийн хамтрагч олонтой байх
  • Бэлгийн хамтрагчийн онцлог (өвчний халдвар дамжуулах эрсдэлтэй хамтрагч)
  • Тамхи татдаг эмэгтэйчүүд
  • Жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уух
  • Бэлгийн замын халдварт өвчтэй болон дархлаа султай эмэгтэй
  • Тогтмол үзлэгт хамрагддаггүй эмэгтэй
Шинж тэмдэг

 

Ихэвчлэн бэлгийн харьцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах нь элбэг тохиолддог шинж тэмдэг юм. Үтрээнээс гарах цус эхлээд бага хэмжээтэй байх ч хорт хавдар өсөх тусам цус гарах нь ихэсч шархлаа нь хүндэрдэг. Халдварын хоёрдугаар үед эвгүй үнэр үүснэ. Хорт хавдар томрох тусам ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцагны хана, сүүжний ясны мэдрэл зэрэг гэмтэж шээс хөндүүртэй гарах ба цустай гарах, шулуун гэдэснээс цус ялгарах, нуруу, хөл өвдөх хавагнах, турах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Умайн хүзүүний хорт хавдрыг эхэн үед нь оношилж эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байгаагаас шалтгаалан бүрэн эдгэрэх магадлал нь ихээхэн хэмжээгээр буурна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанд эрт орохгүй байх, бэлгийн олон хамтрагчаас зайлсхийх, бэлгэвч хэрэглэх, бэлгийн харьцаанд ордог бүх эмэгтэйчүүд жилдээ нэг удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх нь чухал. Ялангуяа төрсний дараа тогтмол шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй бөгөөд эхэн үед нь оношлох маш чухал гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Мөн умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ нь бусад хорт хавдартай адилаар гэр бүлийн гишүүд сэтгэл санаагаар дэмжих, халамжлах нь маш чухал юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.203.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.