ҮЙЛ ЯВДАЛ: Татварын өдрүүд эхэлж байна
Үйл явдал
/
2023-05-08

09:00 цагт: Хил хамгаалах ерөнхий газарт: Хилийн цэргийн ангиудаас хурд хүч, авхаалж самбаа, цэргийн хэргийн мэдлэгээрээ тэргүүлсэн шилдэг түрүүч, байлдагч нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 9008-8881.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана. 

11:00 цагт: Төв шууданд: ЦХХХЯ-наас "Шил" ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад нээлттэй, тод байршсан мэдээллийн талаар танилцуулна. Утас: 9910-3830.

11:00 цагт: Татварын ерөнхий газарт: Татварын өдрүүд эхэлж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, шилдэг татвар төлөгчдийг зарлана. Утас: 8007-0366.

"ЗМ" сонины мэдээллийн төвд:

11:30 цагт: Худалдаа эрхлэгч иргэн н.Мишигээс УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэн тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байгаагаа мэдэгдэнэ.

12:00 цагт: Дорнод аймгийн Хэрлэнгээс Хавиргын боомт хүртэлх хатуу хучилттай автозамын тeндeрийг Төрийн худалдан авах ажиллагааны газар хууль зөрчиж олгосон талаар автозамын компаниудын төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Дуурь бүжгийн эрдмийн тетарт: Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан "Дэлхийн сонгодог Монголд" тоглолтын хэвлэлийн хурал болно.

18:30 цагт: “Улаан гэр” арт галерейд: Гэрэл зурагчин Б.Отгонсүрэнгийн "Цэг биш, таслал" бие даасан гэрэл зургийн болон медиа арт үзэсгэлэнгийн нээлт болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.52.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.