Өмнөговь аймгийн засаг дарга болон албаны бусад хүмүүс Булган суманд ажиллаж байна
Үйл явдал
/
2023-05-09
Өмнөговь аймгийн Булган сумын ард иргэдтэй уулзалт хийж байна.
Өнгөрсөн онд болон энэ онд "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, Булганчуудын санал хүсэлтийг сонсож байна.
Булган сумын иргэд:
- Сумын төвд ариун цэврийн цэг буюу боловсон 00-н асуудлыг шийдвэрлэх, жуулчид ихээр ирдэг тул суманд уг асуудал тулгамдсан сэдэв боллоо
- Багийн дарга нарт зөөврийн болон суурин компьютер шаардлагатай байна.
- Элсний нүүдэл их байна, салхи шороо ихтэй байна.
- Сумын цаг уурын барилгыг дулаанд холбох
-Ахмадууд сувилалд хамрагдах квот нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмж хүрэлцэхгүй байна... гэх зэрэг тулгамдсан асуудлаа хөндлөө.
Эдгээрээс зарим асуудлыг аймгийн Засаг дарга газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
2023 онд Булган суманд:
-Түргэн тусламжийн тоноглогдсон
авто машинаар хангах
-Сумын багш хөгжлийн төв байгуулах
-Сумын соёлын төвийг шаардлагатаи тоног
төхөөрөмжөөр хангах
-сумын хулэмжийн аж ахуйн цогцолбор
-Дал багийн тариалалтын талбайг хашаажуулах
-сумын төвийн гэрэлтүүлэг
-Үүрэн холбоо, өндөр хурдны интернэт сүлжээ нэвтрүүлэх
-10 айлын орон сууц
-Баянзагийн нэвтрэх цэг, мод үржүүлгийн талбайг баталсан зураг төсвийн дагуу цахилгаан эрчим хүчид холбох
-Тэмээн жингийн цувааг дүрсэлсэн цогцолбор байгуулах
-Баянзагийн археологийн өв, аялал жуулчлалыг хослуулах төсөл…зэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийгдэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.80.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.