Баянзүрх дүүрэгт анх удаа стратегийн команд штабын сургууль хийлээ
Үйл явдал
/
2023-05-09
Гамшгийн эрсдэлийг урьдчилж мэдэж, таамаглах, тооцоолох боломжгүй. Тийм ч учраас аливаа эрсдэлд бэлэн байж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхой байх ёстой. Үүний тулд стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газар, Гал түймэртэй тэмцэх газраас Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүдийг чадавхжуулах штабын дадлага сургуулийг зохион байгууллаа.
Онцгой комиссын шуурхай штабыг байгуулж өгөгдсөн цагийн байдлын дагуу төрийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллаж, оновчтой хариу арга хэмжээ авах талаар дадлага сургуулийг хийлээ.
Тус сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд болон Баянзүрх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч, Онцгой комиссын Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан, дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, Улаан загалмайн хороо, Эрүүл мэндийн төв зэрэг алба, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож дадлага сургууль хийлээ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.150.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.