“Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2023-05-09

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомтчууд бид Нийгмийн хариуцлагын хүрээнд Европын холбооны санхүүжилтээр “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийг  Монгол улсад анх удаа Боловсролын яам, Отгонтэнгэр их сургууль, СЭЗИС, Төрийн банктай хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хамтын ажиллагааны хүрээнд бид төслийн Европын холбооны хамтрагч талууд болох ХБНГУ, Франц улс, Грек болон Румын улсын шилдэг мэргэжилтнүүдээ системтэйгээр бэлтгэдэг тэргүүн туршлагаас суралцаж Монгол улсын банк санхүүгийн салбар болон Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг нутагшуулахаар зорин ажиллаж байгаа билээ.

Яг одоогоор төслийн хамтын ажиллагааны хүрээнд 26 оюутан Голомт банканд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт амжилттай хамрагдаж байна.

Голомт банк болон Төрийн банкны төслийн багууд Монголын банкны холбооны дэргэдэх Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлтэй хамтран тус төслийн ач холбогдол, хэрэгжүүлж буй арга туршлагаа бусад банкуудтай хуваалцах уулзалтыг 2023.05.05-ны өдөр зохион байгуулж Хас банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Чингис хаан банк, Богд банк, Монгол улсын хөгжлийн банк, Банк санхүүгийн академи зэрэг 11 байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.