Хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж амь насыг нь хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
Үйл явдал
/
2023-05-10
Ховд аймгийн Мянгат суманд хоёр сартай нярайг малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тэгвэл Ховд аймгийн прокурорын газраас дээрх хэрэгт буюу иргэн Т.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, тус прокурорын газраас Ховд аймгийн Мянгад сумын иргэн Т.Ц нь 2023 оны нэгдүгээр сард өөрийн нэг сартай зээ охиныг унтаж байхад малын тэжээлээр дарж амьсгалыг нь бүтээж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /Хүнийг алах/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 19-ний өдөр товлогдсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.34.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.