Сум дундын эмнэлгийн нэг маягийн зураг төсөл батлагдлаа
Үйл явдал
/
2023-05-10

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламжуудыг ижил загвараар барих “Нэг маягийн зураг, төсөл” батлагдлаа. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 12.4.2-т зааснаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах" ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 169 дүгээр тушаал батлагдсан. Энэ тушаалын дагуу сум дундын эмнэлгийн нэг маягийн зураг төсөл батлагдан, авч ашиглахад бэлэн боллоо. Батлагдсан зураг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70122244 утсаар холбогдон авах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.61.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.