БЗД-т "Ослын удирдлагын тогтолцоо-хариу арга хэмжээ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2023-05-16
Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Ослын удирдлагын тогтолцоо-хариу арга хэмжээ" сэдвээр Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнууд болон албан хаагчид, хороодын албан хаагчдад сургалт орлоо.
Энэхүү арга хэмжээг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс санаачлан зохион байгуулсан юм. Б.Ууганбаяр генералын хувьд Турк улсын газар хөдлөлтийн үеэр Монгол Улсын багийг ахалж явсны хувьд тухайн газар оронд ажилласан туршлагаасаа голчлон хуваалцсан нь албан хаагчдад сургамж боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.