Олон улсын Гэр бүлийн өдөр 46 хос хуримаа хийлээ
Үйл явдал
/
2023-05-16

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Манай улс 2003 оноос “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэх болсон.

Энэ жил “Олон Улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Гэрлэх ёслолын ордонтой хамтран хоёр дахь жилдээ “Дурсамж” хуримын ёслолын арга хэмжээг зохион байгуулав.

2022 онд 60 хосын хуримын ёслолыг зохион байгуулсан бол, энэ жил 46 залуу хосын хуримын ёслолыг хийжээ.

Мөн энэ өдөр 2013 оноос эхлэн жил бүр нийслэлийн онцлох гэр бүлийг шалгаруулж ирсэн уламжлалтай.

2023 оны “Онцлох гэр бүл”-ээр:

  1. Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүл “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо М.Сосорбарамын гэр бүл”
  2. Оюунлаг гэр бүл “Чингэлтэй дүүргийн 2-р хороо Б.Батболдын гэр бүл”
  3. Бүтээлч гэр бүл “Баянгол дүүргийн 6-р хороо Д.Хуяг-Очирын гэр бүл”
  4. Спортлог гэр бүл “Чингэлтэй дүүргийн 4-р хорооны иргэн М.Шинэтөрийн гэр бүл”
  5. Эко гэр бүлээр “Багахангай дүүргийн Д.Хасчулууны гэр бүл” тус тус шалгарчээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.