ХУД: “Олон Улсын Гэр бүлийн өдөр” -ийг тохиолдуулан залуу гэр бүлийн төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2023-05-16
Олон Улсын гэр бүлийн өдөр” -ийг тохиолдуулан дүүргийн залуу гэр бүлийн төлөөлөлд “Гэрлэлтийн гэрчилгээ гардуулах” ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа
НҮБ-ын ерөнхий ассамблейн 1993 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар 1994 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар capын 15-ны өдрийг “Олон Улсын гэр бүлийнөдөр” болгох тогтоолоор баталж, Монгол Улсын хэмжээнд энэ өдрийг 2006 оноос тэмдэглэн ирсэн байна.
Улс үндэстэн, энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгж нь гэр бүл гэж үздэг бөгөөд гэр бүлийг нийгмийн бичил хэлбэр мөн гэж тодотгон ач холбогдол өгч тэмдэглэн ирсэн байдаг.
Энэхүү өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргээс залуу хосуудын төлөөлөлд гэрлэлтийн гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, хүндэтгэл үзүүллээ.
Залуучуудыг гэр бүлийн амьдралд бэлтгэх, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн үнэ цэнийг таниулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг тус тус зохион байгуулав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.74.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.