Сэлбэ голын сав газарт учруулсан хохирлыг үнэлүүлж, зохих шатны байгууллагад гомдол гаргалаа
Үйл явдал
/
2023-05-16
Сэлбэ голын сав газрын ногоон байгууламжийг сүйтгэж, хог хаягдал үүсгэж буй зөрчил илэрсэн байна.

Энэхүү зөрчлийг арилгахаар холбогдох албаныхан хяналт, шалгалт явуулсныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-наас мэдээллээ. 

ЗГХАОГ-ын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг "Ойн тухай хуулиар усан сан, ойн сан бүхий газарт газар олгохыг хориглодог. Гэтэл ойн сан бүхий газарт газар олгож, үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдалтай байна. Иймд байгаль орчинд учруулсан хохирлыг нь үнэлүүлж, зохих шатны байгууллагад гомдол гаргана" гэлээ. 

Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Б.Батзориг "Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барих, хашаа хатгах зэрэг хувийн чанартай үйл ажиллагаа явуулж болохгүй. Зөвхөн улсын чанартай зам гүүр барих, цахилгааны шугам сүлжээ татах үйл ажиллагаа явуулах зохицуулалттай.

Нийслэлийн ойн сан бүхий газарт газар олгож буй нь холбогдох хуулийг зөрчиж байна" гэв. 

Иргэн Ж.Энхбат "Усны тухай хуулиар 50-200 метрт ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглодог. Ногоон бүсэд газар олгох асуудал байж болохгүй" гэв

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.14.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.