Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.МАНДУУЛЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-17

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулыг өнгөрсөн Баасан гаригт /2023.05.12/ чөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. Хуульд зааснаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалтаар сонгон, томилох ёстой. Одоогоор дээрх сонгон шалгаруулалт зарлагдаагүй тул Хөгжлийн банкийг шинэ захирал томилогдтол тэргүүн дэд захирал Ж.Батаа  орлох аж.

Цар тахлын хууль хэрэгжиж байх хугацаанд буюу 2021 оны наймдугаар сард Н.Мандуулыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсон юм. Цар тахлын хуулийн хэрэгжилтийн хугацаа дууссан тул тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгээ мэдэгдэж байв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.