“Go.to market” шинэ үеийн захад махны төвлөрсөн худалдааны заал нээгдэх гэж байна
Үйл явдал
/
2023-05-17

Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага хангасан махны худалдааны төвлөрсөн газар дутагдалтай байдаг. Хуучны уламжлалт махны захууд эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй, он удаан жил бактери үржсэн, бохир хуримтлагдсан орчинд мах зарах нь энгийн үзэгдэл болоод удаж байна. Тиймээс энэхүү асуудлыг шийдэж “Go.to market” шинэ үеийн захад махны төвлөрсөн худалдааны заал нээгдэх гэж байна. Шинэ үеийн зах “Go.to market” нь 1-р давхартаа 4,500мкв талбайд хүнсний өргөн сонголттой нэгдсэн зах төлөвлөсөн бөгөөд үүний 600мкв талбайг 81 цэгтэй махны заал эзэлж байна. Тус хүнсний зах нь үйлчлүүлэгчийн тав тухыг бүрэн хангасан орчин үеийн интерьер засалтайгаас гадна бүрэн тохижилт хийж, тавилга хэрэгсэлийг байрлуулах учир бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн болно. “Go.to market” захын махны заалны төлөвлөлт.

1-р давхартаа 4500мкв талбайтай хүнсний зах төлөвлөсөн бөгөөд үүний 600мкв талбайг 81 цэгтэй махны заал эзэлж байна.

Онцлог давуу тал:

  • Цэг тус бүрт махны хөргөгч болон мах жижиглэх тавцан байрлуулсан, бүрэн тохижилттой.
  • Махны заал нь тусдаа агааржуулалтын нэмэлт системтэй
  • Махны лабораторитой
  • Махны хөлдүү агуулахтай (-18-20) 3ш
  • Мах бэлтгэх сэрүүн өрөөтэй (-2-0) 1ш
  • Мах машиндах, яс хөрөөдөх өрөөтэй

“Go.to market” нь махны гинжин хэлхээг шийдвэрлэж өглөө бүр зах дээр зүүн аймгийн нэг шланз буюу 15 тонн мах буухаар төлөвлөсөн. Үүнийг задлаад үзвэл 400-500 хонины гулууз, 50 гаруй үхэр бууна. Махны гинжин хэлхээг шийдсэнэээрээ хэрэглэгчийн гарт шат дамжлагагүй махыг хүргэх боломж нь бүрдэж байгаа. Түүнчлэн нэгдсэн байдлаар мах зөөвөрлөх тэрэг, жин, жижиглэж бэлтгэх өрөө, хог хаягдалын менежмент зэргийг шийдэж байна.

Төслийн байршил: СБД, 11-р хороо, 7-р хороолол
Албан ёсны пэйж хуудас: https://www.facebook.com/gotomarket.mongolia
Борлуулалт, түрээсийн алба: 7704-4444

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.