ЗУРХАЙ: Үс засуулбал xэрүүл тэмцэл ирнэ
Үйл явдал
/
2023-05-17
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.05.17, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 05.12-20.25
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.