ҮЙЛ ЯВДАЛ: Гутал үйлдвэрлэгчдийн үндэсний зөвлөгөөн болно
Үйл явдал
/
2023-05-17

09.00 цагт: СЭЗИС-д: Бизнесийн хөгжлийн талаарх “Асуудал ба гарц” форум болно.

09.00 цагт: “Блю Скай” зочид буудалд: ХХААХҮЯ, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Дотоодын зах зээлээ хамгаалах, импортыг орлох 3 сая гутал үйлдвэрлэх боломжийн талаар хэлэлцэнэ.

09.00-11.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсэг, Байнгын хороод хуралдана.

10.00 цагт: АН-ын (С.Зориг агсны хөшөө) байранд: Тус намын дэргэдэх Ардчилсан оюутны холбооны бүтцийг нийгэмд нээлттэй, ил тодоор зарлаж, ээлжит удирдлагын бүтцийг сонгох талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9922-1368.

-Засгийн газар хуралдана. 

11.00 цагт: ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний 4 сарын статистик мэдээллийг танилцуулна. Мөн Монгол Улсын ДНБ, ажиллах хүч, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг мэдээлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.231.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.