Э.Бат-Үүл: Д.Сумъяабазарыг огцруулахын төлөө тэмцэнэ! МАН-ынхан намайг 34 жил ГҮТГЭЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-18
Хотын дарга нарын олгосон газрын зөвшөөрлийг ШИЛЭН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ил болгов. Захирамжаар газар олгосон үзүүлэлтээрээ М.Энхболд тэргүүлсэн бол Үүл баатар аман хүзүүдсэн юм. Н.Учрал сайдын дээрх мэдээлэлд хотын дарга асан Э.Бат-Үүл ийн хариу тайлбар хийжээ. Тэрбээр "Новшийн МАН намайг 34 жилийн турш 6 дахь үеийн удирдлагаа дамжуулан гүтгэж байна! Амарбаясгалант, намайг засаг дарга байх үед иргэдийн төлөөлөгч байсан бөгөөд Нийслэлийн засаг дарга НИТХ-ын зөвшөөрөлгүй шинээр газар олгох эрхгүй байсныг мэдэхийн сайнаар мэдэж байгаа.Гэтэл одоо,өөрийнхөө намын засаг дарга нарын газрын луйвартай зориуд намайг хутггасан мэдээлэл Учрал сайдаар дамжуулан тарааж новширч гүтгэж байна.Одоо зүгээр гүтгүүлээд суухгүй шүү! Сумъабазарыг огцруулахын төлөө тэмцэж л таараа! Бас УИХ-ын нээлттэй сонсгол хийхийг шаардана! Нийслэлийн засаг дарга нарын газар олголтын асуудлыг нээлттэй хэлэлцэхийг АН-ын бүлэг УИХ-аас шаардана гэж найдаж байна! News.mn мэдээллээ нягталж тавьж баймаар байна!" гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.28.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.